CNN: Трамп, Ким Чен Ун нарын уулзах газрын жагсаалтад Улаанбаатар багтжээ
2018 оны 4 сарын 09
Хоёр удирдагчийн түүхэн уулзалт ирэх сард болох албан ёсны тов гарсан ч хаана гэдэг нь тодорхойгүй хэвээр байна. АНУ, БНАСАУ-ын талаас уулзалтыг хаана хийх талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй ч олон улсын хэвлэлүүд Швед болон Монгол Улсад зохион байгуулах магадлал өндөр буйг дахин онцолжээ.
Тухайлбал АНУ-ын CNN- ийн агентлаг “Эх сурвалжийн мэдээлж буйгаар Хойд Солонгосын талаас нийслэл Пхеньян хотод хийх хүсэлтэй байгаа ч Цагаан ордноос мэдээлэл хийгээгүй байна. Мөн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг боломжит байршлын жагсаалтад багтаасан” хэмээн мэдээлжээ.
Эх сурвалж: CNN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
55816
0 эможи