Афганистан ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн гарлаа
2014 оны 7 сарын 08
Өнгөрсөн сард болсон ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд Сангийн сайд асан Ашраф Гани ялсныг сонгуулийн урьдчилсан дүн харуулж байна гэж Афганистаны СЕХ мэдээллээ.
Тус хорооны мэдэгдсэнээр, урьдчилсан дүнгээр Гани сонгогчдын 56,4 хувийн саналыг авсан бол, Гадаад харилцааны сайд асан Абдулла Абдулла 43,5 хувийн санал авсан байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон эхний шатны сонгуульд Абдулла хамгийн олон санал авсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5577
0 эможи