BBC: Easter буюу Улаан өндөгний баяр боллоо
Улаан өндөгний баярыг жил бүр тогтоодог бөгөөд энэ нь сар, нарны хуанлигаар тооцоолдогтой холбоотой юм байна. Эдгээр өдрүүдэд дэлхий нийтээрээ Улаан өндөгний баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна. Христүүд эл өдрийг Бурхны хүү дахин амилсан өдөр гэж үздэг ажээ. Ням гаригийн орой олон хүн сүм рүү явж мөргөл үйлддэг. Зарим оронд шашны үйл ажиллагаа гэхээсээ илүү урин дулаан цаг ирж буйн баяр болгон тэмдэглэж заншчээ.
Энэ баярын хамгийн гол үйл ажилллагаа нь өндөг чимэглэж, будах ёслол байдаг. Хүүхдүүдийн энэ өдөр хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол бүх сүм, албан газар, айл өрхүүд хүртэл зохион байгуулдаг нуусан өндөгийг олж цуглуулах. Өнгө өнгийн хоосон өндөгний саванд төрөл бүрийн чихэр, шоколад, амттан хийж том талбайд өвсөн дотор тараан байрлуулах ба хүүхдүүд нэг дохиогоор нэгэн зэрэг эхлэж хэн нь илүү олон өндөг цуглуулахаа үздэг. Энэ өдөр хүүхэд томчуулгүй зуныг бэлгэдэж цэцгэн хээтэй даашинз, цамц, том хүрээтэй сийрсэн малгай зэргээр гоёх ба өндөг түүх гэж гоёмсог сийрсэн сав барьж ирдэг.