YouTube-ийн төв байранд зэвсэгт халдлага гарлаа
2018 оны 4 сарын 04
АНУ-ын Калифорни муж улсын Сан-Бруно хотод “YouTube” компанийн төв байранд нэгэн эмэгтэй гал нээн гурван хүнийг шархдуулсныхаа дараа амиа хорлосон хэрэг гарчээ.
“Америкийн дуу хоолой” агентлагийн мэдээлснээр, энэ хэрэг орон нутгийн цагаар мягмар гарагийн 13:00 цагийн үед болсон байна.
Шархадсан хүмүүсийн хоёр нь эмэгтэй, нэг нь эрэгтэй хүн ажээ. Шархадсан эрэгтэйн биеийн байдал тааруу байгаа гэнэ.
“Чухам ямар шалтгааны улмаас ийм халдлага үйлдэх болсон нь хараахан тодорхойгүй байна. Бид энэ хэргийг мөрдөн шалгаж байна” гэж цагдаа нар мэдэгджээ.
“Google” компанийн эзэмшилд байдаг “YouTube”-ийн төв байранд 1700 орчим хүн ажилладаг аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
55642
0 эможи