Дональд Трамп, Владимир Путиныг Цагаан ордонд урилаа
2018 оны 4 сарын 03
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Цагаан ордонд дээд түвшний уулзалт хийх асуудлыг хэлэлцсэн гэж Цагаан ордноос мэдэгдлээ.
Өмнө АНУ-ын Төрийн тэргүүн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Вашингтонд урьсан талаар Кремль олон нийтэд мэдээлээд байсан юм.
Дональд Трамп гуравдугаар сарын 20-нд ОХУ-ын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонтой нь холбоотойгоор Владимир Путинд баяр хүргэж утсаар холбогджээ. Энэ үеэр хоёр улсын удирдагч дипломат төлөөлөгчдийг албадан гаргах шийдвэрийн талаар санал солилцсон гэдгийг Кремлийн Гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков онцолсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
55605
0 эможи