ОХУ Европын 10 улсын дипломатчийг албадан гаргана

2018 оны 4 сарын 02

ОХУ-ын Засгийн газар Европын 10 улсын дипломатчийг албадан гаргахаар болсноо мэдэгдлээ. Дипломатчид дөрөвдүгээр сарын тавны дотор ОХУ-ыг орхих ёстой болсон байна.

Arslan.mn

Үүнээс өмнө ОХУ-ын Гадаад  харилцааны сайд Сергей Лавров "ОХУ барууны орнуудын эсрэг ижил хариу хориг арга хэмжээ авна" гэж мэдэгдсэн юм. Түүнчлэн Лондон дахь ОХУ-ын Элчин сайдын яам "Орос хүүхдүүдийг Их Британи руу зуны сургалтад явуулахгүй байх”-ыг зөвлөсөн байна. Учир нь Их Британи болон ОХУ-ын дунд үүсээд буй зөрчлөөс болж орос хүүхдүүд хэвлэл, мэдээллийн бай болох эрсдэлтэйг Элчин сайдын яам анхааруулжээ. Эргэн сануулахад, барууны 28 улс давхар тагнуул Сергей Скрипалийн хэрэгтэй холбоотойгоор ОХУ-ын 150 гаруй дипломатчийг албадан гаргахаар болсон юм.

Үүнээс гадна ОХУ Сергей Скрипалийн хэргийн талаар тодруулга хүссэн албан бичгийг Химийн зэвсэг хориглох байгууллагад илгээсэн байна. Тодруулгад нийт 13 асуулт багтсан гэж ОХУ-ын Гадаад харилцааны яам мэдээлжээ.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
55571
1 эможи
keyboard_arrow_up