Америкчуудын итгэлийн индекс 101.4 нэгж болж, өсөв
АНУ-ын итгэлийн индекс гуравдугаар сард 101.4 нэгж болж, 2004 оноос хойших хамгийн дээд түвшинд хүрч өссөн байна.
Үүнд хөдөлмөрийн зах зээл сайжирсан, эдийн засгийн өсөлтийн таамаг эерэг дүнтэй байгаа нь нөлөөлсөн гэж Мичиганы их сургуулийн судлаачид онцолжээ. Үүнээс гадна АНУ-д бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо гуравдугаар сард улирлын дүнгээр 215 мянга буюу сүүлийн 45 жилийн доод түвшинд хүрч буурсан байна. Мөн тус улсын иргэдийн орлого 0.4 хувиар, зарцуулалт 0.2 хувиар нэмэгдсэн нь эерэг үзүүлэлт болсныг шинжээчид онцолжээ. Хэдий тийм боловч АНУ-ын эдийн засгийн өсөлт цаашид саарч магадгүй гэж “Bloomberg”-ийн шинжээчид таамаглаж байна. Эрх баригчдын бодлого зохицуулалт болон хөрөнгийн зах зээлтэй холбоотой эрсдэлүүд байгааг шинжээчид онцолж байгаа юм.
Эх сурвалж: bloombergtv.mn
|