Хоёр Солонгосын удирдагчид ирэх сарын 27-нд хилийн зэвсэггүй бүсэд уулзана

2018 оны 3 сарын 30

2 солонгосын ерөнхийлөгч зурган илэрцүүд

Өмнөд болон Хойд Солонгосын төрийн тэргүүнүүд ирэх сарын 27-нд уулзахаар болсон талаар хоёр орны төлөөлөгчид мэдэгдсэн байна. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болон БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар хоёр орны хил дээрх зэвсэггүй бүст байрлах Панмунжомын Энх тайвны ордонд уулзах гэнэ.

Хоёр Солонгосын төлөөлөгчид ирэх сарын 4-нд дахин хуралдаж, аюулгүй байдал, харилцаа холбоо болон протоколын хэсгийн талаар хэлэлцэх аж. 1953 онд төгссөн Солонгосын дайны дараа хоёр Солонгос хоорондоо ямар нэг эвлэрэлийн гэрээ хэлэлцээр хийгээгүй учраас нэг талаараа хоёр улс одоог хүртэл дайны нөхцөл байдалд байгаа гэж хэлж болох юм.

Гэсэн хэдий ч сүүлийн үед хоёр орны харилцаанд “дулаарлын” шинж тэмдэг ажиглагдах болсон юм. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Мүн Жэ Ин сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Пхенъянтай эв найрамдал тогтоож, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн. 

Тэгвэл энэ өвөл БНСУ-ын Пёнчанд болсон Өвлийн олимпд Хойд Солонгосын эрх баригчид баг хамт олноо илгээж, мөн БНСУ болон АНУ-ын төрийн тэргүүнүүдтэй уулзах саналыг хүлээн авсан. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ сард БНХАУ-д хийсэн албан бус айлчлалынхаа үеэр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид болгох хүсэлтэй байгаа талаараа Хятадын Ерөнхийлөгч Си Зиньпинд мэдэгдсэн билээ.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч Ким Юкёмийн хэлж байгаагаар хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалт нь Солонгосын хойг дээр энх тайван тогтоох томоохон боломж гэнэ.

Энэхүү түүхэн уулзалт нь Ким Жон Ун болон Америкийн Ерөнхийлөгч Д.Трамп нарын уулзалт бодит болох бүрэн боломжтойг харуулж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч энэ сарын эхээр Хойд Солонгосын удирдагчтай уулзахад бэлэн гэдгээ мэдэгдсэн.

Хоёр Солонгосын төрийн тэргүүнүүдийн уулзалтаар Хойд Солонгосын удирдагчийн бүс нутгаа цөмийн зэвсгээс ангид болгох хэр их хүсэлтэй байгааг “тааварлах” боложтой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. 

Энэ жилийн дипломат харилцааны уур амьсгалыг өнгөрсөн жилийнхтэй харьцуулалтгүй юм. 2017 онд Хойд Солонгос пуужингийн хэдэн арван туршилт мөн цөмийн зэвсгийн зургаа дахь туршилтаа явуулж дэлхий дахиныг цочроогоод байсан билээ. 

Болж буй үйл явдлын талаар Америкийн Ерөнхийлөгч өөрийн твиттер хуудаснаа, “ Олон жилийн турш олон ч төрийн дээд удирдлагууд, ер нь бүгд л Солонгосын хойгт энх тайван тогтох, цөмийн зэвсгээс ангид бүс нутаг болох өчүүхэн ч боломжгүй гэж ярьж байсан. Одоо харин Ким Жон Унд өөрийн ард түмэн болон хүн төрөлхтний хувьд зөв зүйл хийх сайхан боломж гарч ирлээ. Уулзалтаа тэсэн ядан хүлээж байна.” гэж бичжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55523
1 эможи
keyboard_arrow_up