Дональд Трамп: БНСУ-тай харилцан ашигтай хэлэлцээрт хүрсэн

2018 оны 3 сарын 30

Arslan.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "БНАСАУ-ын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг шийдэх хүртэл БНСУ-тай тохиролцоонд хүрсэн чөлөөт худалдааны хэлэлцээрийг түр хойш тавина" гэж мэдэгдээд байна. Энэ долоо хоногт АНУ-ын засаг захиргаа БНСУ-тай хийсэн чөлөөт худалдааны хэлэлцээрээ эргэн харж, шинэчлэхээр харилцан тохиролцсон юм. Дональд Трамп ч энэхүү хэлэлцээрийг "гайхалтай хэлэлцээр" болсон гэж тодорхойлоод байна. АНУ-ын Төрийн тэргүүн БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай ирэх тавдугаар сард уулзах урьдчилсан тов гараад байгаа юм. Тэрбээр энэ хэлэлцээрээр дамжуулан БНАСАУ-ыг цөмийн зэвсгээсээ татгалзахад нь Сөүлээс дэмжлэг авахыг зорьж байгаа гэж ажиглагчид онцолж байна. Дональд Трамп "Энэ долоо хоногт бид БНСУ-тай гайхалтай хэлэлцээрт хүрсэн. Үүнээс өмнө энэ хэлэлцээр маш тааруу нөхцөлүүдтэй байсан. Тийм учраас бид тус улстай байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийг эргэн харсан. Үр дүнд нь Сөүлээс ган, суудлын болон ачааны автомашиныг АНУ импортлох боломжтой. Гэхдээ би энэ хэлэлцээрийг батлах үйл явцыг БНАСАУ-тай тохиролцох хүртэл хойшлуулахыг хүсэж байна. Энэ хэлэлцээрийг хөзрийн "том" модтой зүйрлэж болох юм. Миний хувьд хэлэлцээр талуудад ижил тэгш байдлаар үйлчлээсэй гэж хүсэж байна. Үүний зэрэгцээ бид БНАСАУ-тай харилцах харилцаанд анхаарал хандуулж байгаа. Цаашид юу болохыг анхааралтай ажиглах болно" хэмээн мэдэгдсэн байна.

АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар, мөн Вашингтон дахь БНСУ-ын Элчин сайдын яамнаас Дональд Трампын мэдэгдэлтэй холбоотойгоор ямар нэг тайлбар өгөөгүй байна. Үүнээс гадна Дональд Трамп гангийн импортод 25 хувь, хөнгөн цагааны импортод 10 хувийн татвар ногдуулахаар болсон юм. Мөн БНХАУ-ын 60 тэрбум ам.долларын импортод гаалийн татвар ногдуулахаа мэдэгдээд байна.

Харин БНХАУ-ын худалдааны яам импортын татварыг нэмэгдүүлэх Дональд Трампын шийдвэрийг шүүмжилж, хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ. Хэдий тийм боловч энэ мэдэгдэлдээ хариу арга хэмжээний талаар дэлгэрэнгүй тайлбарлаагүй байна. Гэхдээ БНХАУ-ын Засгийн газар аль нэг сонголтыг орхигдуулахгүй гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55490
0 эможи
keyboard_arrow_up