Шакира Хөлбөмбөгийн ДАШТ-ны хаалтын ёслол дээр дуулна

2014 оны 7 сарын 07

Колумбын поп од Шакира Хөлбөмбөгийн ДАШТ-ий хаалтын ёслол La La La (Brazil 2014) дуугаа эгшиглүүлэхээр болсон байна. Хаалтын ёслол 7-р сарын 13-нд Рио Де Жанейрод болох финалын тоглолтоос өмнө болох юм. Дуучин Шакира хэлэхдээ "Би Fifa world дээр 3 дахь удаагаа дуулах гэж байгаадаа баяртай байна. Тэр тусмаа Fifa world 2010 миний амьдралын хамгийн мартагдашгүй мөч юм яагаад гэвэл би тэр үед хайр дурлалтайгаа учирсан" хэмээн ярисан байна. Өмнө нь 2006 онд Германд хөлбөмбөгийн ДАШТ-ий хаалтын ёслолд ая дуугаа өргөж байсан бөгөөд энэ жилийнхтэй 3дахь нь болох юм. Дашрамд сонирхуулахад дуучин Шакирагийн өөрийнх нь нэрээр нэрлэгдсэн шинэ цомог худалдаанд гарахад бэлэн болсон байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5548
0 эможи
keyboard_arrow_up