Беларусь улс төрийн далбаагаа хагас бөхийлгөжээ
2018 оны 3 сарын 29
Кемерово хотод болсон эмгэнэлт явдалтай холбоотойгоор өчигдөр улс орон даяараа гашуудал зарласан. ОХУ-тай Беларусь улс сэтгэл зүрхээрээ нэгдмэл байгаагаа илэрхийлэн төрийн далбаагаа хагас бөхийлгөж, телевизийн бүх цэнгээнт нэвтрүүлэг болон зугаа цэнгэлтэй холбоотой бусад арга хэмжээг цуцалжээ.
Өнгөрсөн ням гарагт Сибирийн Кемерово хотын “Өвлийн интоор” худалдааны төвд гал гарсны улмаас 64 хүн, тэдний дотор 41 хүүхэд амиа алдсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
55461
0 эможи