Марк Закерберг Конгрессын сонсголд оролцохоос татгалзав

2018 оны 3 сарын 28

“Facebook”-ийн Гүйцэтгэх захирал Марк Закерберг Конгрессын сонсголд оролцохоос татгалзсан байна.

Arslan.mn

Харин түүний оронд тус компанийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирал Крис Кокс ирэх долоо хоногт болох Конгрессын сонсголд оролцохоор болжээ. “Facebook”-ийн 50 сая хэрэглэгчийн хувийн мэдээлэл Их Британийн "Cambridge Analytica" компанид алдагдсан гэх мэдээллийн дараа холбогдох албаныхан энэ асуудлыг шалгаж эхэлсэн юм. Хэргийн шалгалтад дэмжлэг үзүүлэхээ Марк Закерберг мэдэгджээ. Тэрбээр хэрэглэгчдийнхээ итгэлийг алдсаныхаа төлөө томоохон хэвлэлүүдээр дамжуулан олон нийтээс уучлалт хүссэн юм. “Facebook”-ийн зах зээлийн үнэлгээ гуравдугаар сарын 17-ноос хойш 100 тэрбум ам.доллараар, харин Марк Закербергийн хөрөнгө 14 тэрбум ам.доллараар буураад байна. Одоогоор түүний хөрөнгө 61 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа ажээ.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55432
0 эможи
keyboard_arrow_up