М.Цукерберг: Хувийн мэдээллийг алдсан нь хэрэглэгчдийнхээ итгэлийг алдсан хэрэг
2018 оны 3 сарын 26
Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй нийгмийн сүлжээ болох “Фэйсбүүк” компанийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг “Нью-Йорк Таймс”, “Вашингтон Пост”, “Сандэй Таймс” зэрэг АНУ болон Их Британийн томоохон хэвлэлүүдээр дамжуулан хэрэглэгчдээсээ уучлал гуйсан мэдэгдэл гаргажээ.
М.Цукерберг мэдэгдэлдээ “Хувийн мэдээллийг алдсан нь хэрэглэгчдийнхээ итгэлийг алдсан хэрэг юм. Хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг алдахаас урьдчилан сэргийлэх хангалттай арга хэмжээ авч чадаагүйдээ уучлалт гуйж байна. Бид дахин ийм асуудал гаргахгүйн төлөө шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна” гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
55305
0 эможи