Марк Закербергийг АНУ-н конгресс сонсголд дуудав

2018 оны 3 сарын 23

Холбоотой Зураг

Facebook”-ийн Гүйцэтгэх захирал Марк Закерберг АНУ-ын Конгрессын сонсголд дуудагдсан байна. Тэрбээр "Конгрессын өмнө мэдүүлэг өгөхөд нээлттэй" гэдгээ мэдэгджээ. Хэдий тийм боловч өөрийн биеэр оролцох эсэх нь тодорхойгүй байгаа юм. Энэ талаар “Facebook” компани мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Мөн сонсгол хэзээ болох нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Үүнээс гадна Германы Хууль зүйн яам “Facebook”-ийн төлөөлөгчидтэй ирэх долоо хоногт уулзахаар товлосон байна. “Facebook”-ийн 50 сая орчим хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагдсан гэх асуудалд чухам аль улсын хэрэглэгчид хамаарч байгаа нь тодорхойгүй байгаа юм. Түүнчлэн "Facebook"-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Шерил Сандберг олны итгэлийг алдсандаа харамсаж байгаагаа илэрхийлэн, уучлалт хүссэн байна.

Тэд авсан мэдээллээ устгасан гэсэн ч устгасныг нь баталгаажуулаагүй нь бидний алдаа болсон. Хэдэн жилийн өмнө бид платформуудаа өөрчилж, аппликэйшнуудийн мэдээлэлд нэвтрэх нөхцөл илүү хязгаарлагдмал болгосон ч энэ нь үнэхээр хангалтгүй байсан” гэж мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
55250
1 эможи
keyboard_arrow_up