Фейсбүүкийг шалгаж байна

2018 оны 3 сарын 21

FACEBOOK зурган илэрцүүд

Фэйсбүүкийн 50 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг “Кэмбриж Аналитик” пүүс 2016 оны АНУ-ын сонгуулийн үеэр урвуулан ашигласан тухай шуугиан дэгдсэнтэй холбоотойгоор АНУ-ын Холбооны Худалдааны Комисс (FTC) Фэйсбүүк компанийг шалгаж эхэлжээ.

Олон нийтийн санаа бодолд нөлөөлөх хүсэлтэй улс төр, бизнесийн байгууллагад үйлчилгээ үзүүлдэг “Кэмбриж Аналитик” компани олон сая цахим хэрэглэгчийн хувийн мэдээллийг зорилготойгоор ашигласан хэрэгт буруутгагдаад байгаа юм.

Энэ дуулиантай холбоотойгоор “Кэмбриж Аналитик” пүүсийн захирал Александр Никс удирдах зөвлөлийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдсөн байна. Тус пүүсийг АНУ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн хэмээн үзсэний дараа ийм арга хэмжээ авсан байна. Их Британийн Лондон хотод төвтэй “Кэмбриж Аналитик” пүүс хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй гэж мэдэгдсэн.

Гэвч олон сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг дээрх пүүс ашигласан тухай дуулиан дэгдсэнээс хойш Фэйсбүүк компанийн хувьцааны ханш буурч эхэлсэн байна.

Их Британи болон Европын холбооны парламент  Фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал Марк Цукербергээс энэ хэрэгтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөхийг шаарджээ.

Дээрх дуулианаас болж Фэйсбүүк компани 60 тэрбум ам.долларын алдагдал хүлээгээд байгаа гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55140
0 эможи
keyboard_arrow_up