АНУ-ын бизнесийнхэн Дональд Трампын импортын татварын шийдвэрийг эсэргүүцэв
АНУ-ын бизнесийн салбарынхан Дональд Трампын импортын татварын шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
АНУ-ын Худалдааны танхим тэргүүтэй 40 гаруй байгууллага "АНУ БНХАУ-тай шударга худалдаа хийж чадахгүй байгаа"-д санал нэгдсэн байна. Гэхдээ үүний эсрэг импортын татвар ногдуулахаас өөр арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзжээ. Учир нь энэ шийдвэр АНУ-ын эдийн засагт сөрөг нөлөөтэй гэдгийг “Apple”, “Google”, “Walmart” тэргүүтэй компаниуд онцолсон байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хөнгөн цагаан, гангийн импортод 10 болон 25 хувийн татвар ногдуулахаа зарлаад байгаа юм. Зарим өөрчлөлтүүд оруулж болох нөхцөлтэйгөөр гаргасан энэ шийдвэр БНХАУ болон бусад орнуудаас хямд импортын бүтээгдэхүүн оруулахыг хязгаарлах зорилготой аж. Одоогоор Канад, Мексик, Австрали зэрэг орнууд татвараас чөлөөлөгдөөд байгаа бөгөөд Европын Холбоо мөн татвараас чөлөөлөгдөх саналаа хүргүүлсэн ч албан ёсны шийдвэр хараахан гараагүй байгаа юм.
Эх сурвалж: bloombergtv.mn
|