ОХУ Их Британийн эсрэг хариу хориг тавив
Орос, Турк, Ираны Гадаад хэргийн сайд нар Астанад Сирийн Асуудлаар гурван талт хэлэлцээр хийсэн билээ. ОХУ-д Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлэлцээрийн дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Оросын тал хүн хордуулсан хэмээн Британийн Засгийн газар манай улсын эсрэг хориг тавилаа. Энэ хэрэг эхнээсээ маш нарийн зохион байгуулалттай байсан. Хэргийн талаар Оростой хамтран ажиллахаас Их Британи татгалзаж, химийн зэвсгийг хориглох байгууллагад хандаж, энэ төрлийн конвенцийг ноцтой зөрчсөн. Химийн зэвсэг дэлгэрүүлэхгй байх конвенцийн дагуу Оросын засгийн газрыг хардаж байгаа бол Их Британи Оростой хамт нэгдсэн шалгалт хийх ёстой. Харамсалтай нь Их Британи энэ хэргийн талаар Оросын талтай хамтран ажиллахгүй гэдгээ илэрхийлсэн. Түүнчлэн манай 23 дипломат ажилтныг эх орноосоо хөөсний хариуг бид өгөх болно. Тиймээс ОХУ-аас Их Британийн дипломат ажилтнуудыг нутаг буцаана” хэмээн мэдэгдлээ. Гэхдээ Сергей Лавров Их Британийн дипломат ажилтнуудыг эх орноосоо хөөн гаргах тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Эх сурвалж: Монголын үнэн
|