ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх эрхтэй 72 мянган иргэн Украйнд байна

2018 оны 3 сарын 14

Arslan.mn

Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх эрхтэй 72 мянган иргэн Украйн улсад амьдарч байгаа талаар ОХУ-ын Гадаад харилцааны яам мэдээллээ. Сонгуулийн өдөр тэдгээр иргэдийн аюулгүй байдлыг  хангаж ажиллахыг ОХУ-ын Засгийн газар Украйнаас хүссэн байна. ОХУ-ын Засгийн газар Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Украйнд эмх замбараагүй байдал үүсэж магадгүй хэмээн сэргийлж байгаа талаар тус улсын Гадаад харилцааны яам мэдээлжээ. Мөн энэ асуудлаас болж сонгуулийн ирц хүрэхгүй байх магадлалтай байгаа аж. Учир нь халдлагад өртөхөөс эмээсэн иргэд санал өгөх байр руу явахаас татгалзсан тохиолдол өмнө нь гарч байсныг ОХУ-ын Сонгуулийн төв хороо мэдэгдсэн байна. Тодруулбал, 2016 онд болсон ОХУ-ын Төрийн Думын сонгуулийн үеэр Украйн дахь ОХУ-ын санал авах байр хамгийн бага ирцтэй байжээ.

Дашрамд дурдахад, Владимир Путин 2000 онд анх удаа ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож байхад төрсөн 1.3 сая хүүхэд энэ жил санал өгөх насанд хүрч байгаа юм байна.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54882
0 эможи
keyboard_arrow_up