Доналд Трамп, Ким Жон Ун нарын уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах уу?
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар ирэх тавдугаар сард уулзахаар тохирсныг Өмнөд Солонгосын тусгай элч саяхан мэдэгдлээ.
Энэ долоо хоногийн эхээр Пёньянд болсон хоёр Солонгосын уулзалтын үр дүнг танилцуулахаар Вашингтонд очсон Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Чун Юй Ён энэ тухай дөнгөж сая Цагаан ордонд сэтгүүлчдийн өмнө мэдэгдсэн байна.
Тэгвэл Д.Трампын Тамгын газраас хамгийн тохиромжтой газар нь Монголын нийслэл Улаанбаатар хэмээн уг мэдээлэлдээ дурдсан гэж эх сурвалж мэдээлж байна.
Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудаснаа “Санал байна: АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар Улаанбаатар хотод уулзаж болно. Монгол Улс бол хамгийн тохиромжтой, төвийг сахисан нутаг дэвсгэр юм. Бид Япон ба Хойд Солонгосын уулзалт зэрэг олон чухал уулзалтуудад түлхэц болж байсан. Монгол орны хойшдын үлдээх өв бол Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ юм” хэмээн жиргэсэн байна.