Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн муу Ерөнхийлөгчөөр Б.Обама тодорлоо
Саяхан явуулсан судалгаагаар америкчуудын олонх нь тус улсын одоогийн Ерөнхийлөгч Барак Обамаг Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн муу Ерөнхийлөгч гэж үздэг нь илэрхий боллоо. Бие даасан Квиннипиак их сургуулийнхан өнгөрсөн сард явуулсан судалгааныхаа дүнг өчигдөр танилцуулсан юм байна. Уг судалгаанд нийт 1400 гаруй хүн оролцсон бөгөөд 33 хувийнх нь саналаар Б.Обама 1945 оноос хойш ажиллаж байсан 12 Ерөнхийлөгчийн хамгийн сүүлд оржээ. Судалгаанд оролцогчдын 28 хувь нь хамгийн муу Ерөнхийлөгчийн жагсаалтын сүүлээсээ хоёрт Ж.Бушийг гэж нэрлэсэн байгаа юм.
Тэгвэл Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн сайн Ерөнхийлөгчөөр судалгаанд оролцогчдын 35 хувь нь санал нэгтэйгээр Роналд Рейганыг нэрлэсэн байна.
Тэгвэл Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн сайн Ерөнхийлөгчөөр судалгаанд оролцогчдын 35 хувь нь санал нэгтэйгээр Роналд Рейганыг нэрлэсэн байна. Түүний араас Билл Клинтон жагсчээ. Тэрбээр санал өгөгсдийн 18 хувийнх нь дэмжлэгийн авав. Квиннипиакын эрдэмтэд дээрх үзүүлэлтээс Америкийн ард түмний 38-45 хувь нь Ерөнхийлөгчийн 2012 оны сонгуульд буруу сонголт хийж, Б.Обамагийн гол өрсөлдөгч байсан Митт Ромни өнөөдөр Цагаан ордонд суух ёстой байсан хүн гэж үзэх болсон хэмээн дүгнэжээ. - See more at: http://world.time.mn/content/47183.shtml#sthash.Jt7ZEkR1.dpuf