Д.Трамп Ким Жон Ун нар ирэх тавдугаар сард уулзахаар болжээ

2018 оны 3 сарын 09

Arslan.mn

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгчийг уулзалтад урьж, Д.Трамп түүнийг нь хүлээж авснаа илэрхийлсэн талаар ВВС өнөөдөр мэдээллээ. Хэрвээ уулзалт бүтвэл Солонгосын хойгийн асуудалд маш том ахиц гарах бололтой. Учир нь ВВС-гийн мэдээлэлд Ким Жон Уныг Д.Трампыг уулзалтад урьсан төдийгүй цөмийн хөтөлбөрөө хумихыг хүлээн зөвшөөрсөн талаар бичсэн байгаа юм.

БНСУ-ын төлөөлөгчид Вашингтон хотноо энэ талаар мэдээлэл хийсэн байна. Тэд энэ долоо хоногт БНАСАУ-ын удирдагчтай уулзалт хийсэн бөгөөд Ким Жон Уны  өгчилгөсөн захидлыг Д.Трампад хүргэж өгсөн аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54688
0 эможи
keyboard_arrow_up