Доналд Трамп хөнгөн цагаан, гангийн импортод гаалийн тариф тогтоох шийдвэрт гарын үсэг зурлаа

2018 оны 3 сарын 09

Arslan.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ган болон хөнгөн цагааны импортод гаалийн тариф тогтоох шийдвэрт гарын үсэг зурлаа. Ийнхүү тэрбээр кампанит ажлынхаа үеэр өгсөн амлалтаа биелүүлснээр АНУ гуравдугаар сарын эхээр зарлаж байсанчлан гангийн импортод 25 хувь, хөнгөн цагааны импортод 10 хувийн гаалийн татвар ногдуулахаар боллоо.

Arslan.mn

Энэхүү шийдвэр 15 хоногт багтан хэрэгжинэ гэж Цагаан ордон мэдэгджээ. Гаалийн тариф тогтоох шийдвэрт Мексик болон Канад улсыг багтаагаагүй байна. Учир нь Дональд Трамп Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг эргэн харахыг зорьж байгаа гэж ажиглагчид тайлбарлаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54674
0 эможи
keyboard_arrow_up