Чингис хааныг доромжилсон бүх сэтгүүлээ ЭРГҮҮЛЭН ТАТЖЭЭ
2018 оны 3 сарын 07
Шогакукан компани “худалдаанд байгаа бүх сэтгүүлээ зах зээлээс эргүүлэн татах, худалдан авсан сэтгүүлээ буцаах хүсэлтэй хүмүүст мөнгийг нь буцаан олгох, шог зургийн уралдааныг цуцлах” шийдвэр гаргаснаа албан ёсоор мэдэгдсэн байна.
Японы 'Корокоро' хэмээх хүүхдийн сэтгүүл гуравдугаар сарын шинэхэн дугаартаа Чингис хааны зургийг ашигласан байдаг. Ингэхдээ Чингис хааныг гутаан доромжилсон гэх хэл ам гарсан учраас Японы дэлгүүрүүд худалдаанаас татжээ.
Дашрамд дурдахад олон сая хувилагддаг уг сэтгүүлийн шинэ дугаарыг 680 орчим сүлжээ дэлгүүр худалдаалахыг хориглоод байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
54643
1 эможи