Владимир Путин: АНУ-ын сонгуульд оросууд оролцсон нь тогтоогдвол хатуу хариуцлага тооцно
"АНУ-ын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ын иргэд хөндлөнгөөс оролцож, хууль зөрчсөн нь тогтоогдвол холбогдох хүмүүст хариуцлага тооцно" гэж Владимир Путин мэдэгдлээ.
Гэхдээ "АНУ-ын хуулийг зөрчсөн ч ОХУ-ын хууль дүрэмд харшлахгүй бол энэ хэрэг ОХУ-ын талд хамаарахгүй" гэдгийг тэрбээр онцолсон байна. Мөн хэрэгт холбогдуулан ОХУ-ын 13 иргэн болон гурван байгууллагыг буруутгаж байгаа нь ОХУ-ын Засгийн газрыг буруутгах үндэслэл болохгүй гэдгийг ч Владимир Путин дурдсан байна. Харин АНУ-ын талаас 2016 оны Ерөнхийлөгчийнх нь сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн гэж ОХУ-ын бизнес эрхлэгч Евгений Пригожин болон интернет судалгааны агентлагийн 12 ажилтны эсрэг хориг тавьжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-тай ямар нэг хууль бус харилцаа үүсгээгүй гэдгээ удаа дараа мэдэгдсээр байгаа юм.
Эх сурвалж: bloombergtv.mn
|