FORBES: Дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг 112 тэрбумаар Амазоны Жефф Бэзос тэргүүлжээ

2018 оны 3 сарын 07

Arslan.mn

Форбс сэтгүүл жил бүр дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг танилцуулдаг билээ. Тус сэтгүүл 2018 оны тэрбумтнуудын жагсаалтыг албан ёсоор танилцууллаа.

585 тэрбумтантай АНУ жагсаалтыг манлайлж, эх газрын Хятад 373 тэрбумтнаар удаалжээ. Энэ жилийн жагсаалтыг анх удаа 100 тэрбумын босгыг давсан эрхэм  Амазоны үүсгэн байгуулагч Жефф Бэзос $112 тэрбумаар тэргүүллээ.

Түүний араас $90 тэрбумтай Билл Гэйтс орсон нь жагсаалтын нэг ба хоёрдугаарт орсон хүмүүсийн хөрөнгийн зөрүү 2001 оноос хойш хамгийн их хэмжээнд хүрсэн аж.

Хариин хамгийн их хөрөнгөтэй эмэгтэйгээр 46 тэрбум доллартай Алиса Уолтон шалгарсан байна.

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54607
0 эможи
keyboard_arrow_up