Дональд Трамп БНАСАУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэв

2018 оны 3 сарын 07

Arslan.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-тай яриа хэлэлцээ хийх асуудалд ахиц гарч байгааг онцоллоо. Тус улсын эсрэг хориг арга хэмжээ авсан нь ийнхүү үр дүнд хүрч байгаа гэж тэрбээр үзэж байгаа юм. Учир нь БНАСАУ-ын тал Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ илэрхийлснийг БНСУ баталгаажуулсан юм.

Мөн Дональд Трамп "БНАСАУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн" гэдгээ дахин нэг удаа бататгасан байна. Гэхдээ боломжит яриа хэлэлцээний урьдчилсан нөхцөлийн талаар дурдаагүй байна.

Харин БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун БНСУ-ын дээд түвшний төлөөлөгчидтэй уулзах үедээ "БНАСАУ-д ямар нэг эрсдэл учрахгүй гэдгийг бататгасан тохиолдолд АНУ-тай яриа хэлэлцээ хийх боломжтой" гэдгээ илэрхийлсэн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54606
0 эможи
keyboard_arrow_up