Ангела Меркель​ Эвслийн гэрээг хүлээн авлаа

2018 оны 3 сарын 06

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель даваа гарагт Эвслийн гэрээг хүлээн авч, мэдэгдэл хийлээ.

Arslan.mn

Тус улсын Социал-Демократ нам Консерватив намын хамт эвсэлд үлдэх шийдвэрээ гаргаснаар Ангела Меркель дөрөв дэх удаагаа Германы Канцлераар ажиллах бүрэн эрх нь баталгаажиж байна. Өмнө нь Германы Социал-Демократ нам Ангела Меркелийн Засгийн газартай эвсэхгүй гэж эсэргүүцлээ илэрхийлж байсан юм. Харин тус намд Гадаад харилцаа, Хөдөлмөрийн болон Сангийн сайдын эрх мэдлийг шилжүүлсний дараа Социал-Демократ нам ийнхүү Эвслийн гэрээг дэмжжээ. Харин Ангела Меркель “Германы ард түмний төлөө чадах бүхнээ хийнэ” гэж мэдэгдлээ. Ангела Меркель "Бид ажлаа аль болох түргэн эхлүүлэх нь чухал. Та бүхэн намайг сонгож, дэмжиж ажиллана гэж найдаж байна. Би энэ Засгийн газрыг Германы ард түмний төлөө ажиллах бүх нөхцөл бололцоогоор хангаж, чадах бүхнээрээ дэмжиж ажиллах болно” гэсэн байна.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54588
0 эможи
keyboard_arrow_up