Владимир Путин: ОХУ болон АНУ зэр, зэвсгийн чадамжаараа өрсөлдөж байна
Ану пуужингийн довтолгооноос хамгаалах системийн хэлэлцээрээс гарснаас хойш ОХУ болон АНУ-ын зэвсэглэлээр хөөцөлдөх өрсөлдөөн эхэлсэн гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ.
ОХУ шинэ төрлийн зэвсгүүд туршсан гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Эдгээрийн дотор “Сармат” тив алгасагч баллистик пуужин, өндөр нарийвчлалтай, дуунаас хурдан нисэх онгоц зэрэг дэвшилтэт зэвсэг, хэрэгслүүд багтаж байгаа аж. Гэхдээ батлан хамгаалах салбарын шинэчлэл бүгд олон улсын хэлэлцээрийн хүрээнд хийгдсэн гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин онцолж байгаа юм. Үүнээс гадна, бямба гарагт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Владимир Путиныг дэмжигчид цуглалаа. Тус цуглаанд нийт 130 мянга гаруй хүн оролцсон талаар эх сурвалжууд мэдээлж байна. Ххүчирхэг Оросын төлөө" уриан дор болж өнгөрсөн энэхүү уулзалтад Оросын урлаг соёл, спортын томоохон төлөөллүүд оролцсон. Мөн энэ үеэр Владимир Путин дэмжигчдийнхээ хамт ОХУ-ын төрийн дууллыг тайзан дээр дуулсан бичлэг олон нийтийн сүлжээнд анхаарал татаж байна.
Эх сурвалж: bloombergtv.mn
|