Ангела Меркелийн Канцлерын бүрэн эрх баталгаажлаа
2018 оны 3 сарын 05
ХБНГУ-ын Социал-Демократ нам эвслийн гэрээг хүлээн зөвшөөрснөөр Ангела Меркелийн Канцлерын бүрэн эрх баталгаажлаа. Өөрөөр хэлбэл, Ангела Меркель Европын хамгийн том эдийн засагтай улсын Засгийн газрын тэргүүнээр дөрөв дэх удаагаа улиран сонгогдож, 2021 он хүртэл ажиллахаар болж байгаа юм.
Германы социал-демократууд эвслийн гэрээг 66 хувийн саналаар дэмжсэн нь хүлээлтээс давсан үзүүлэлт болсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
54534
0 эможи