Саудын Араб улс анх удаа эмэгтэй сайдтай боллоо
2018 оны 2 сарын 27
Саудын Арабын хаан Салман Хөдөлмөр, нийгмийн хөгжлийн дэд сайдаар Тамадер ал-Раммах гэх эмэгтэйг томилжээ. Ийнхүү лалын шашинт тус улсад анх удаа эмэгтэй хүн, өндөр эрх мэдэлтэй албанд буюу дэд сайдаар томилогдсон түүхэн үйл явдал боллоо.
Саудын Араб улсад эмэгтэйчүүдийн 54.4 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй гэсэн тоо бий. 2014 онд “Freedom House” судалгааны байгууллагаас гаргасан судалгаагаар тус улс иргэний болон улс төрийн эрх чөлөөгөөр хамгийн доогуурт жагсаж байсан юм. Ямартаа ч сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийг боловсрол эзэмшихээс эхлэн цэнгэлдэх хүрээлэнд орохыг зөвшөөрөх шийдвэрийг хаан Салман гаргаж буй нь нийгмийн дэвшлийн нэг хэлбэр болж олон улсад үнэлэгдэж буй юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
54342
2 эможи