Бруклины гүүрний хэсэг нуржээ
2014 оны 7 сарын 04
Нью-Йорк хотын Бруклины гүүрний хэсэг нурж таван хүн гэмтсэн тухай CBS Local, мэдээллээ. Гүүрний хувьд нүүрэн талын чимэглэл лхага гаригт нурсан бөгөөд бага зэргийн гэмтэлтэй таван хүнийг эмнэлэгт хүргэжээ. New York Daily News сонинд гэрчийн ярьснаар, тэдний гэр бүл эргээр зугаалаад буцаж явах үеэр гүүрний ханын хэсэг нурж дөрвөн сартай хүүхдээ тэвэрч явсан охин, ач нар өртжээ. Урьдчилан мэдээгээр хүчтэй үерийн борооны дараа найман метр орчимын нүүрэн хэсгийн гадарга нурсан байж магадагүй ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5422
0 эможи