Билл Гейтс: Баячууд илүү татвар төлөх ёстой

2018 оны 2 сарын 21

Холбоотой Зураг

АНУ-ын  тэрбумтан Билл Гейтс  АНУ-ын бүх баячуудын адил өөрийгөө илүү татвар төлөх ёстой гэв.  Тэрээр Ерөнхийлөгч Дональд Трампийн татварын шинэчлэл уналтад орсон гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн “CNN”  телевизэд өгсөн ярилцлагадаа “Би илүү татвар төлөх ёстой. Би илүү их татвар төлсөн. Ямар ч хүнээс илүү 10 сая гаруй ам.долларын татвар төлсөн. Засгийн газар миний төвшний хүмүүсийг илүү их татвар төлөх ёстой гэж шаардах ёстой” хэмээн нэмж хэлсэн байна.

Тэрээр “Амазон” компанийг үндэслэн байгуулагч Жефф Безосийн дараа ордог дэлхийн хоёр дахь баян.  Билл Гейтс 90 сая ам. долларын хөрөнгөтэй. Түүнийхээ нэг хэсгийг хүмүүнлэгийн тусламж үзүүлэх болон анагаах ухааны салбарын судалгааны ажилд зориулдаг байна. Энэ бол дэвшилтэт төсвийн хууль биш. Харин ч эсрэгээрээ уналтад оруулсан хууль гэжээ.  Үүнээс гадна тэрээр Засгийн газрын хэлснийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж “Энэ хууль нь ажилчдыг болон дунд давхаргынхныг баяжуулахгүй. Зөвхөн хөрөнгөжсөн иргэдийг  улам баян болгоно” гэв. Баячууд үргэлж дундаж давхаргынхан буюу ядуучуудаас илүү ашиг орлого олох хандлага ажиглагддаг.  Харин энэ нь нийгмийн аюулгүй байдлын сүлжээ илүү  хүчирхэг болохыг харахыг хүсдэг нийгмийн ерөнхий чиг хандлагатай зөрчилдөж байна. Иймээс баячууд илүү татвар төлөх ёстой гэж тэрээр хэллээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54107
1 эможи
keyboard_arrow_up