“ПЁНЧАН-2018: Канадын хос дэлхийн дээд амжилтыг тогтоолоо
2018 оны 2 сарын 20
“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын уран гулгалтын бүжгийн хосын төрөлд Канадын тамирчин Тесса Вирчу, Скотт Мойр нар хоёр дээд амжилтыг шинэчлэн тогтоосноор олимпийн аварга боллоо.
Өчигдөр хосууд богино үзүүлбэрийн төрөлд 83,67 оноо авснаар дэлхийн шинэ дээд амжилт тогтоосон юм. Ийнхүү нийлбэр дүнгээрээ 206,07 онооны амжилт үзүүлж алтан медалийн эзэд болсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
54087
0 эможи