Марк Карни: Их Британийн дараагийн болзошгүй хямралд бэлтгэлтэй байх хэрэгтэй
Английн Төв банкны тэргүүн Марк Карни "Их Британийн дараагийн болзошгүй хямралд бэлтгэлтэй байх хэрэгтэй" гэдгийг онцоллоо.
Бусад томоохон Төв банкнууд цаашид тулгарч болзошгүй хямралын эсрэг арга хэмжээ авч эхлээгүй байгаа энэ үед Английн Төв банк санхүүгийн аюулгүй, таатай орчин бүрдүүлэхийг зорьж байгаа юм. Үүнд хадгаламжийн хэмжээг тогтвортой түвшинд барих, банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, болзошгүй эрсдэлд төлөвлөгөө боловсруулах зэргийг багтаажээ. Тэрбээр мэдэгдэлдээ "Их Британи Европын Холбооноос гарах санал асуулга явуулсны дараа хариу арга хэмжээ амжилттай хэрэгжсэн"-ийг дурдсан байна. Мөн цахим валютын талаар ч шүүмжилсэн өнгө аястай зүйл хэлсэн нь шинжээчдийн анхаарлыг татсан юм. Үүнээс өмнө Английн Төв банкны тэргүүн "Их Британийн банкнууд "хатуу" нөхцөлтэй BREXIT-ийн хэлэлцээнд бэлтгэлтэй байх ёстой"-г анхааруулж байсан аж. Учир нь Лондонд төвтэй банкнууд 2008 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн хүндхэн үетэйгээ нүүр тулсныг "PWC" байгууллага мэдэгдсэн юм. Улмаар ирэх зургаадугаар сард Их Британийн 30 орчим санхүүгийн байгууллагын зах зээлийн нөхцөл байдал тааруу байна гэсэн дүгнэлтэд хүрээд байна.
Эх сурвалж: bloombergtv.mn
|