Олимпын нээлтэд оролцох БНАСАУ-ын дээд албан тушаалтнууд Пёнчанд хүрэлцэн ирлээ

2018 оны 2 сарын 09

Arslan.mn

23 дахь удаагийн Өвлийн Олимпын наадам БНСУ-ын Пёнчан хотод хэдхэн цагийн дараа нээлтээ хийх гэж байна. Пёнчаны Олимпын наадмын нээлтэд БНАСАУ-ын дээд албан тушаалтнууд оролцохоор  болсон нь олон улсын анхаарлыг нэлээд татаж байгаа юм. БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам тэргүүтэй дээд албан тушаалтнууд БНСУ-д хүрэлцэн ирээд байна. Төлөөлөгчдийн багийн бүрэлдэхүүнд Ким Чен Уны дүү Ким Ёо Жон багтаж байгаа юм. 1950-1953 оны хооронд үргэлжилсэн Солонгосын дайнаас хойш БНАСАУ-ын эрх баригч гэр бүлийн гишүүн анх удаа ийнхүү БНСУ-д айлчилж байна. Гурван өдрийн турш үргэлжлэх айлчлалынхаа үеэр БНАСАУ-ын төлөөлөгчид БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Интэй уулзана гэж зарим эх сурвалж мэдээлж байна. БНСУ-ын Төрийн тэргүүн Олимпын наадмыг БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудлаар яриа хэлэлцээ хийх боломж болгон ашиглахыг зорьж байгаа юм.

Arslan.mn

 

Үүнээс гадна ОХУ-ын баг тамирчид сэргээшийн асуудлын улмаас энэ удаагийн Олимпийн наадмыг өнжихөөр болоод байгаа юм. Гэхдээ тус улсын 169 тамирчин Олон Улсын Олимпын Хорооны нэрийн өмнөөс Пёнчаны Олимпт өрсөлдөхөөр болоод байна. Нээлтийн ёслол эхлэхээс хэдхэн цагийн өмнө Спортын арбитрын шүүх ОХУ-ын 47 тамирчин болон дасгалжуулагчдын хоригийг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ. Мөн хоёр Солонгосын баг тамирчид хамтарсан хоккейн багаа оролцуулахаар болсон нь энэ удаагийн Олимпын наадмын гол онцлог болж байна.

Дашрамд дурдахад, БНСУ-ын тал Олимпын наадам эхэлснээр аялал, жуулчлалын салбарт дэмжлэг болно гэж харж байна. Тухайлбал, БНХАУ-аас БНСУ-д очих жуулчдын тоо нэмэгдэх тооцоо гарсан байна. Учир нь БНСУ-ын Засгийн газар 183 ам.доллараас дээш үнийн дүнтэй Олимпын наадмын тоглолтын тасалбар авсан БНХАУ-ын жуулчдыг улсдаа визгүй нэвтрүүлэхээр болсон ажээ.

 

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53670
0 эможи
keyboard_arrow_up