Пхеньян Пёнчаны Олимп эхлэхээс өмнө цэргийн парад хийж магадгүй байна
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун улсынхаа зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойг Пёнчаны Олимп эхлэхээс нэг өдрийн өмнө тэмдэглэж магадгүй байна.
Пхеньян зэвсэгт хүчнийхээ ойг сүүлийн 40 жилийн турш дөрөвдүгээр сард тэмдэглэж байжээ. Хэдий тийм боловч энэ жил Зэвсэгт хүчний ойг хоёрдугаар сарын 8-нд тэмдэглэхээр өөрчилсөн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлсэн байна. Ойн хүрээнд зохион байгуулах цэргийн парадад 13 мянган цэрэг оролцож, 200 орчим батлан хамгаалах салбарын зэвсэг техникүүдээ танилцуулна гэж БНСУ-ын Засгийн газрын албаныхан мэдээлж байна. Мөн БНАСАУ холын зайн тусгалт баллистик пуужингаа дэлгэн харуулж магадгүй гэж зарим шинжээчид үзжээ. Харин АНУ-ын тал "Цэргийн парад зохион байгуулахын оронд Олимпын наадамд илүү анхаарал хандуулах хэрэгтэй" гэж БНАСАУ-ыг шүүмжилсэн байна.
Эх сурвалж: bloombergtv.mn
|