Иванка Трамп Пёнчаны өвлийн олимпийн хаалтын ёслолд оролцоно
Өнөөдөр CNN агентлаг "Энэ сарын сүүлээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка Трамп Пёнчаны өвлийн олимпийн хаалтын ёслолын ажиллагаанд оролцохоор Өмнөд Солонгосыг зорихоор төлөвлөж байна" гэж мэдээлснийг "Yonhap" агентлаг уламжлав.
Цагаан ордны албаны төлөөлөгчийн CNN-д өгсөн мэдээллээр, Иванка нь АНУ-ын ерөнхийлөгч, Олон улсын олимпийн хорооны хүсэлтээр, энэ сарын 9-нөөс 25-ны өдрүүдэд болох өвлийн олимпийн хаалтын ёслолд оролцох төлөөлөгчдийг ахлах юм байна. Өмнөд Солонгос дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас энэ чиглэлээр ажиллаж эхэлжээ.
БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас АНУ-аас Пёнчаны өвлийн олимпийн хаалтын ёслолын ажиллагаанд оролцох төлөөлөгчдийн талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа аж. АНУ тус олимпийн хаалтыг дөхүүлж байгаад оролцох төлөөлөгчдөө танилцуулах юм байна.