АНУ-ын Төв банкны шинэ тэргүүн Жером Пауэлл үүрэгт ажилдаа орлоо
2018 оны 2 сарын 06
АНУ-ын Төв банкны шинэ тэргүүн Жером Пауэлл тангараг өргөж ажил үүргээ хүлээн авлаа. Тэрбээр Холбооны нөөцийн банкны 16 дахь тэргүүн болж байна.
Жером Пауэлл АНУ-ын эдийн засаг таатай үедээ байхад Төв банкны тэргүүний үүргийг хүлээн авч байна гэж ажиглагчид онцолж байна. Тус улсын эдийн засаг хамгийн урт хугацаагаар тасралтгүй өсөн тэлж байгаа гурав дахь тохиолдол болж байгаа юм.
Жером Пауэлл "Эдийн засгийг үргэлжлүүлэн өсгөж, үнийн тогтвортой байдлыг хангахын дээр хөдөлмөрийн зах зээлд эерэг орчныг бүрдүүлнэ" гэж амлаад байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
53447
0 эможи