“ЧИНГИС ХААН” киноны гол дүрийг Хонгконг жүжигчин амилуулжээ
Францын найруулагч Жан-Жак Анногийн продюсерлэсэн “Чингис хаан” киноны гол дүр болох Чингис хааныг Хонгконг жүжигчин амилуулжээ. Монголын эзэнт гүрнийг байгуулсан Чингис хааны бага залуу насны түүхийг өгүүлэх уг киног гурван хэмжээст дүрслэлээр үзүүлэхээр шийдсэнээрээ онцлог гэнэ.
Жан Жак Анногийн шинэхэн уран бүтээл ирэх дөрөвдүгээр сарын 28-нд Хятад даяар нээлтээ хийх аж.
Жан Жак Аннод гүн сэтгэгдэл үлдээсэн гэх үзэсгэлэнт байгальтай Өвөр монголын тал нутагт киноны зураг авалтыг хийжээ. "Чингис хаан" киноны гол дүрийг хонгконгийн жүжигчин, дуучин Уйллиам Чан бүтээжээ. Энэ жил 31 настай Уйллиам Чаны хувьд 2003 оноос дуулж, 2009 жүжигчний гараагаа эхлүүлсэн нэгэн юм. Харин Бөртэ хатны дүрийг хятадын жүжигчин Лин Юн бүтээжээ.
Өвөрмонголын найруулагч Хашчулууны найруулсан Чингис хаан кино 2017 оны зургаадугаар сард болсон Шанхайн олон улсын кино наадмын үеэр нийтийн хүртээл болсон юм.
Монголчууд бид найруулагч Жан-Жак Анног 2015 онд бүтээсэн “Чонон сүлд” киногоор нь эчнээ таних билээ.
Эх сурвалж: Eagle.mn