АНУ-ын Засгийн газрын тагнуулын хэргээс болоод гэрээг цуцалжээ

2014 оны 7 сарын 02

АНУ-ын Засгийн газрын тагнуулын хэргээс улбаалж, ХБНГУ тус улсын харилцаа холбооны Verizon Communications/Верайзон Коммюникейшнс/-тэй байгуулах гэж байсан гэрээгээ түдгэлзүүлжээ. Америкийн Үндэсний аюулгүйн байдлын газрын гэрээт ажилтан Эдвард Снөүдений өнгөрсөн оны аравдугаар сард задруулсан нууц материалууд дунд Вашингтон Берлинийг тагнадаг байсан тухай баримтууд байсан юм. Эл явдлаас болж хоёр орны харилцаанд сэв суухад хүрч байсан билээ.

Берлиний зүгээс Вашингтонд хандан дахин тагнуул хийхгүй байхыг анхааруулсан боловч Б.Обамагийн засаг захиргаа аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөөгүйгээс болж Верайзон Коммюникейшнсийн үйлчилгээг нэвтрүүлэх гэрээг ийн цуцалсан гэж Дойч Вилли телевиз мэдээлэв. Германы Дотоод хэргийн сайд Верайзон Коммюникейшнсийн сүлжээгээр дамжин Трожанс зэрэг өндөр эрсдэлтэй вирус тархах аюултайг ч давхар анхааруулсан байна. Верайзон Коммюникейшнсийн оронд Дойч Телеком ЭйЖи фирм Германы Засгийн газартай гэрээ байгуулан хамтран ажиллахаар болжээ. Одоогийн байдлаар Верайзон Коммюникейшнсийн зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

АНУ-ын Засгийн газрын тагнуулын хэргээс улбаалж, ХБНГУ тус улсын харилцаа холбооны Verizon Communications/Верайзон Коммюникейшнс/-тэй байгуулах гэж байсан гэрээгээ түдгэлзүүлжээ. Америкийн Үндэсний аюулгүйн байдлын газрын гэрээт ажилтан Эдвард Снөүдений өнгөрсөн оны аравдугаар сард задруулсан нууц материалууд дунд Вашингтон Берлинийг тагнадаг байсан тухай баримтууд байсан юм. Эл явдлаас болж хоёр орны харилцаанд сэв суухад хүрч байсан билээ.

Берлиний зүгээс Вашингтонд хандан дахин тагнуул хийхгүй байхыг анхааруулсан боловч Б.Обамагийн засаг захиргаа аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөөгүйгээс болж Верайзон Коммюникейшнсийн үйлчилгээг нэвтрүүлэх гэрээг ийн цуцалсан гэж Дойч Вилли телевиз мэдээлэв. Германы Дотоод хэргийн сайд Верайзон Коммюникейшнсийн сүлжээгээр дамжин Трожанс зэрэг өндөр эрсдэлтэй вирус тархах аюултайг ч давхар анхааруулсан байна. Верайзон Коммюникейшнсийн оронд Дойч Телеком ЭйЖи фирм Германы Засгийн газартай гэрээ байгуулан хамтран ажиллахаар болжээ. Одоогийн байдлаар Верайзон Коммюникейшнсийн зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. - See more at: http://world.time.mn/content/46924.shtml#sthash.4QTLsQxo.dpuf
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5312
0 эможи
keyboard_arrow_up