Номхон далайн түншлэл АНУ-гүйгээр урагшилна

2018 оны 1 сарын 30

Япон, Канад болон Номхон далайн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагаатай орнууд санал бодлын зөрүүгээ арилгаж, өргөн хүрээтэй худалдааны шинэ гэрээ байгуулахаа мэдэгдэв. Энэ алхам уг гэрээнээс гарахаа зарлаад жил болж буй АНУ- ын Ерөнхийлөгч Дональд Трампыг зэмлэсэн хэрэг боллоо. Ноён Трамп Обамагийн засаг захиргааны хэлэлцэн тохирсон Номхон далайн түншлэлийн гэрээнээс гарч буйгаа зарласныг шүүмжлэгсэд Хятадад стратегийн бэлэг барилаа хэмээн буруутгасан. Гэвч гэрээнд оролцогч бусад 11 улс ирэх гуравдугаар сарын 8-нд Чилид гэрээг үзэглэхээ мэдэгдсэн нь Олон улсын хамтын нийгэмлэг АНУ-гүйгээр урагшлахад бэлэн байгаагийн илрэл юм.

Уг мэдэгдэл ноён Трамп нарны зай, угаалгын машины импортод татвар ногдуулахаа зарлахтай давхацсан нь хоёр өөр хандлагыг илэрхийлэв. Японы Эдийн засгийн сайд Тошимицу Мотеги “Энэ шийдвэр манай улс болон Ази, Номхон далайн бүс нутгийн ирээдүйд түүхэн ач холбогдолтой” хэмээн үнэлжээ. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Давосын эдийн засгийн чуулганд хэлсэн үгэндээ уг гэрээг Хэлцэл бөгөөд өсөлт, хөгжлийг дэмжих дэвшилтэт алхам гэж дүгнэв. Ноён Мотеги “Гэрээг урагшлуулах нь хуучинсаг үзэл дэлгэрч буй дэлхийн бусад оронд дохио болох ёстой” гэлээ. АНУ- ын өмнө хаалга нээлттэй хэвээр байгааг сануулжээ. Тэрбээр “Бид Америкт гэрээний ач холбогдлыг дахин тайлбарлах болно. Тэд буцаж ирнэ гэдэгт найдаж байна” гэсэн юм.

Харин ноён Трамп “Японыг оруулаад Номхон далайн түншлэлийн орнуудтай хоёр талын хэлэлцээ” хийхийг урьдал болгож байгаа хэмээв. Цагаан ордны төлөөлөгч 2018 онд энэ чиглэлд анхаарал тавихаа мэдэгдсэн байна. Гэвч Шинзо Абэгийн Засгийн газар болон бусад орон ийм хэлэлцээ хийхээс татгалзсан бөгөөд зарим нь Трампын засаг захиргаа Канад, Мексиктэй байгуулсан Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээг эргэн хянах бодлогод шүүмжлэлтэй хандаж буй. Энэ хоёр улс Номхон далайн түншлэлийн (НДТ) гишүүн юм.

НДТ-ийн гэрээнд өгөгдлийн урсгалд стандарт тогтоох гэх мэт цоо шинэ, өргөн хүрээтэй асуудал багтах тул үр ашиг ямар байх вэ гэдэг асуулт гарч буй. Түүнчлэн худалдаанд хуулийн өндөр стандарт тавихыг зорьж байгаа нь Хятадад сөрөг дохио өгөх боловч Өмнөд Солонгос, магадгүй Их Британийг ч татан оролцуулж болох юм. НДТ-ийн нэрийг өөрчилж, НДТ-ийн бүхнийг хамарсан, дэвшилтэт гэрээ гэж нэрлэхээр тогтсон байна. Австралийн Ерөнхий сайд Стивен Сиобо шинэ гэрээний хүрээнд хоёр талын зах зээлд нэвтрэх нэмэлт 18 гэрээг байгуулна. Австралийн хувьд Канад, Мексиктэй худалдааны шинэ гэрээ, Япон, Чили, Сингапур, Малайз, Вьетнам, Брунейтэй зах зээлийг өргөтгөх гэрээ байгуулахаа мэдэгдэв.

Гэвч оюуны өмчийг хамгаалах, хөрөнгө оруулагч ба төрийн маргааныг шийдвэрлэх гэх мэт Обамагийн захиргаанаас оруулсан маргаантай саналуудыг зогсоохоор шийдсэн байна. Жишээ нь, АНУ-тай Хойд Америкийн гэрээний талаар хүнд хэлэлцээ хийж буй Канад улс өнгөрсөн арваннэгдүгээр сард НДТ-ийн автомашин болон соёлын салбарын журамд сэтгэл дундуур буйгаа илэрхийлж байв. Сингапурын Худалдааны сайд Лим Хн Киан Bloomberg телевизэд өгсөн ярилцлагадаа Вьетнамын адил хөдөлмөрийн заалтуудын хязгаарлалтад санаа зовж буйгаа хэлсэн юм. Түүнчлэн Малайз, Брунейд түвэг учруулж болзошгүй төрийн өмчит компаниудын тухай журмыг царцаах тохиролцоонд хүрсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53099
0 эможи
keyboard_arrow_up