Давосын чуулган дээр Д.Трампын хэлсэн онцлох 8 үг

2018 оны 1 сарын 29

Давост хийсэн айлчлал нь үүргээ гүйцэтгэж байгаа Америкийн Ерөнхийлөгч Д.Трамп Дэлхийн эдийн засгийн чуулгад оролцсон хоёр дахь түүхэн  тохиолдол боллоо. Ерөнхийлөгч баасан гарагт үгээ хэлэхийн өмнө Зууван танхимын эзэн  олон улсын худалдааг шинэчлэх, чөлөөт худалдааг дэмжих, даяарчлалын хөгжил цэцэглэлтийн төлөө байгаа гэсэн гурван гол санааг дэвшүүлнэ гэж Цагаан ордноос мэдээлж байлаа. Түүний Давосын чуулган дээр хэлсэн үгсээс онцлох 8 санааг хүргэж байна. 

I. АНУ-ын эдийн засаг дэвжин дээшилж байна

Трамп үгийнхээ эхэнд Америкийн эдийн засаг “олон жилийн зогсонги байдлын” дараа 2017 онд  ямар амжилт олсонд анхаарал хандуулахыг  хүсэв. Түүнийг сонгогдсноос хойш тус оронд 2,4 сая ажлын байр шинээр бий болж өнгөт арьстнууд, латин америкчуудын дунд  ажилгүйдэл дээд хэмжээгээр буурсан, өөдрөг сэтгэлийн индекс  түүхэндээ дээд хэмжээнд хүрснийг  онцлов. 
"Америкийн хөрөнгийн биржүүд  шил дараалан амжилтаас амжилтанд хүрч байна" гэж Ерөнхийлөгч хэлэв.

II. Америк бизнест хамгийн нээлттэй болж чадлаа

Татварын бууруулсан нь Америкийн өрхийн аж ахуйн орлогыг 4000 доллараар нэмэгдүүллээ гэж Трамп хэлээд  татварын шинэ бодлогын улмаас Apple компани таван жилийн дотор эдийн засагт 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх болсныг дурсав. "Хөлслөж, байгуулж, хөрөнгө оруулж, ургуулах шилдэг ийм үе АНУ-ын түүхэнд байгаагүй”  гэж Америкийн Ерөнхийлөгч мэдэгдэв. 

III. Бизнесийн дахин зохицуулалт үргэлжилж байна

Дональд Трампын засаг барьж буй цагаар шинэ гаргасан нэг хууль нь  хуучин 22 хууль ба журмыг шинэчлэн сольж байна. "Шинэчлэн зохицуулалт гэдэг бол нуугдмал татвар тогтоолт” гэж Трамп эрс мэдэгдэв.

IV. "America First" гэдэг нь "America Alone" гэсэн үг биш

“Нэн түрүүнд Америк” гэсэн  зарчмаас хэзээ ч ухрахгүй гэж Трамп тэмдэглэхийн зэрэгцээ бусад орны лидерүүдэд хандан  өөрийн улсын сонирхолыг нэгдүгээрт  тавихыг уриалав. "Гэхдээ, "Нэн түрүүнд Америк " гэдэг нь "Америк ганцаараа" гэсэн үг биш.. АНУ өсөн дээшилж байхад дэлхий бас өснө”  гэж Ерөнхийлөгч хэлэв. 

V. Чөлөөт худалдаа шударга байх ёстой

АНУ-ын дотоодын шинэчлэлийн зэрэгцээ “дүрмээрээ тоглогчдыг” цэцэглүүлэхийн тулд  худалдааны олон улсын системыг шинэчлэхээр ажиллаж байгааг Трамп дуулгалаа. "Энэ тогтолцоог бусдыг ашиглахаар ямар нэгэн орон ажиллаж байгаа цагт бид чөлөөт, нээлттэй худалдааг явуулах аргагүй” хэмээн Трамп мэдэгдэв. Мөн тэрбээр АНУ нь НДБТ-ийн чөлөөт худалдааны гэрээнээс 2017 онд гарсан ч гэсэн Номхон далай дамжсан түншлэлийн  гишүүн орнуудтай  чөлөөт худалдааны  өөр  гэрээ байгуулахын эсрэг биш гэжээ. 

VI. Аюулгүй байдалгүйгээр цэцэглэлт хэзээ ч байхгүй

Америкийн тэргүүн  олон улсын аюулгүй байдлын  санхүүжилтийн  сэдвийг хөндөхдөө Сири, Иракт хэт даврагч  террористуудтай болон БНАСАУ-ын цөмийн  зэвсгийн эсрэг тэмцэлд  олсон амжилтаа дурьдав.
"Террористууд, ревизионист хүчнээс дэлхийг аюулгүй болгохын тулд  бид найз нөхөд, холбоотнууддаа хандан батлан хамгаалахдаа  мөнгө  оруулахыг уриалж байна” гэж Ерөнхийлөгч трамп онцолжээ.

VII. Ямар ч  грин-карт байхгүй

Ерөнхийлөгч Трамп цагаачлалын асуудлыг хэрхэн харж буй талаараа үг хэлэхгүй байж чадсангүй. "Манай улсын цагаачлалын тогтолцоо өнгөрсөн үедээ гацчихжээ" гэж Трамп хэлээд, АНУ-ын цагаачлалын өнөөгийн тогтолцоог шинэчлэн солино гэж нэмэн мэдэгджээ.

VIII. Шинэ ирээдүйг хамтдаа байгуулна

Өөрийн үгээ тэр  Давост цугларсан бүх орнуудын лидерүүд, бизнесменүүдэд хандсан "Эрх чөлөөтэй, бие даасан үндэстнүүд нийтлэг зорилго, мөрөөдлийнхөө төлөө хамтран ажиллахдаа хүчирхэгждэг” гэсэн үгээр төгсгөжээ. 

Эх сурвалж: EAGLE.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53045
0 эможи
keyboard_arrow_up