Венесуэль хүүхдүүдийн 20 гаруй хувь нь ӨЛСГӨЛӨНД нэрвэгдээд байна
Венесуэльд олон жил дамнан үргэлжилж байгаа эдийн засгийн хямралын улмаас хамгийн ихээр хохирч буй нь хүүхдүүд ажээ. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагаас мэдэгдсэнээр венесуэль хүүхдүүдийн 20 гаруй хувь нь өлсгөлөнгийн ирмэг дээр байгаа гэнэ. Мөн хоол хүнсний дутагдалд орж буй хүүхдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаад олон улсын мэргэжилтнүүд сэтгэл зовниж байна. Эрүүл мэндийн үйлчилгээ, хоол хүнсний хангамжийн талаарх бодит мэдээлэл цуглуулах боломж Венесуэлийн Засгийн газарт үгүй. Тиймээс тодорхой тоо баримт дурдах болмжгүйг ЮНИСЕФ онцолжээ. ЮНИСЕФ Венесуэль Улсын Эрүүл мэндийн яам, Хоол хүнсний үндэсний хүрээлэнтэй хамтран ажилласнаар, өнөөдрийн байдлаар 113 мянган хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан, хоол хүнсний дутагдалд орсон хүүхдүүдийг эмчлэн тэнхрүүлэх эмчилгээ хийж, хүнсний нэмэлт тэжээл, шаардлагатай тохиолдолд эмчилгээний хоол хүнс олгож байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанд нь буюу ирэх дөрөвдүгээр сарын 30-наас өмнө зохион байгуулах тогтоол баталсан. Тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро Ерөнхийлөгч сонгуульд дахин өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн. Энэ санаачлагыг одоо сонгууль зохион байгуулах үндэсний сонгуулийн зөвлөлд өргөн барих ёстой. Николас Мадуро Уго Чавес Ерөнхийлөгчийн Засгийн газарт Шадар сайдын албыг хашиж байсан бөгөөд 2013 оны гуравдугаар сард түүнийг таалал төгсөхөд төрийн тэргүүний үүрэгт ажилд орсон. Мөн оныхоо дөрөвдүгээр сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшсэн Энрике Кадрилесийг ялж, төрийн тэргүүн болж байсан юм. Венесуэльчүүдийн олонх нь улсынхаа эдийн засаг ийм байдалд хүрсэнд Николас Мадурог буруутгаж буй юм.
Эх сурвалж: Үндэсний шуудан