“Цагаан баасан гараг“ хямдралтай цахим худалдаа II сарын 2-нд болно
Олон улсад "Black Friday" гэдгээрээ танигдсан хямдралтай худалдааг дотоодын компаниуд зохион байгуулах нь сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Харин энэ онд анх удаа цахим худалдаа эрхлэгч есөн компани хамтран Сар шинийн баярт зориулсан "Цагаан баасан гараг" хямдралтай худалдааг хоёрдугаар сарын хоёрны өдөр зохион байгуулхаар болжээ.
Цахим худалдаа эрхлэхэд учирч байгаа гол бэрхшээл нь хүргэлтийн асуудал гэдгийг компаниуд онцолж байна. Харин хямдралтай худалдааны үеэр хүргэлтийг Их Британийн "What3words" аппликейшнийг ашиглан гүйцэтгэх аж. Ингэснээр хаяг, байршилтай холбоотой хүндрэл үүсэхгүй талаар "Кэй Жи Би Тэгбэ" компани мэдээллээ. Мөн цахим худалдааны салбар хөгжихөд нийлүүлэгч талтай буюу дотоодын жижиглэн худалдаа эрхлэгч болон импортлогч компаниудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь чухал болохыг mmarket.mn сайтын Гүйцэтгэх захирал онцоллоо.
Эх сурвалж: bloombergtv.mn
|