Хиймэл оюун ухаан ХУМХААГИЙН ИЙЛДЭС нээжээ

2018 оны 1 сарын 26

Arslan.mn

Scientific Reports сэтгүүлд бичсэнээр хиймэл оюун ухааны систем ба түүнд холбосон робот шинжлэх ухааны чухал нээлт хийсэн байна. Тэд халуун хумхааг эмчлэх ийлдэсийг шүдний ооноос гарган авч болохыг тогтоов. Бразилын Кампинас их сургуулийн профессор Элизабет Билслэнд “Бидний хамтрагч Ева нэртэй робот хумхаагийн плазмодийг триклозаны тусламжтайгаар дарж болдог нууцыг тайлсан байна. Энэ нээлт одоогийн эмэнд тэсвэртэй болсон хумхааг эмчлэх шинэ бэлдмэл бүтээхэд бидэнд туслах найдвар төрүүлж байна. Бидний мэддэгээр триклозан хүнд аюулгүй бөгөөд нянд хоёр замаар үйлчилдэг тул плазмоди хэмээх хумхаа үүсгэдэг паразит эмийн үйлчлэлээс түргэн гарахаас сэргийлэх боломжтой” хэмээн тайлбарлав.

Сүүлийн жилүүдэд янз бүрийн эм болон биологийн молекул бүтээх ажилд физикчид, математикчид идэвхтэй оролцож, өөрсдийн шинжлэх ухааны ололтыг ашиглан төрөл бүрийн компьютерийн систем боловсруулаад байгаа. Ийм системийн тусламжтайгаар олон мянган туршилтыг зэрэг явуулж, микроб болон эсэд зохих ёсоор нөлөөлж чадах эм, бэлдмэлийн хувилбарыг автоматаар сонгон авдаг байна.

Үүнээс гадна триклозаны бүтцийг өөрчилж, идэвхийг нь дээшлүүлэх оролдлого бүтэлгүйтжээ. Шинээр бүтээсэн хувилбар нь оригиналаас илүү бус, заримдаа бүр муу үйлчилгээтэй байсан тул эрдэмтэд энэ санаагаа орхижээ. Гэвч уг антибиотикийн ер бусын үйлчлэлийг автоматаар туршилт явуулдаг хиймэл оюун ухаанаар удирдуулсан Ева систем нээж чадсан юм. Түүний тусламжаар эрдэмтэд хэдэн мянган шинэ төрлийн дрожжийн савханцар бүтээж, ДНК-д плазмодийн амин чухал эсийг суулгаж, триклозантай үйлчлэлд ороход хэрхэн тэсвэрлэдгийг туршиж үзсэн байна.

Гэтэл триклазон амин хүчил болон ирээдүйн ДНК-ийн тоосго болох молекулуудыг цуглуулах үүрэгтэй DHFR хэмээх тэс өөр ферментийн ажиллагааг саатуулснаар хумхааг дардаг болохыг нээжээ. Энэ ферментэд өмнө нээгдсэн хэд хэдэн эм үйлчилдэг боловч триклозан хүний бие дэх DHFR-тэй үйлчлэлд орж, хүнд гаж нөлөө үүсгэдэггүй байна. Энэхүү нээлт Ази, Африкийн орнуудад халуун хумхаатай тэмцэх шинэ эм бүтээхэд ач тусаа өгнө гэж эрдэмтэд найдаж буй. Эдгээр бүсэд сүүлийн жилүүдэд плазмодийн шинэ төрлийн савханцрууд тархсан тул XX зууны эхээр бүтээгдсэн хумхаагийн эсрэг эмэнд дарагдахгүй байгаа билээ.

Эх сурвалж: Засгийн Газрын Мэдээ

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52958
0 эможи
keyboard_arrow_up