Өнгөрсөн онд сүүлийн 24 жилд байгаагүй олон тооны энхийг сахиулагч амь үрэгджээ

2018 оны 1 сарын 24

 Өнгөрсөн онд НҮБ-ын энхийг сахиулах хүчний 56 албан хаагч зэвсэгт халдлагын улмаас амиа алдсан нь 1994 оноос хойшхи харамсмаар дээд үзүүлэлт юм гэж даваа гарагт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришийн танилцуулсан илтгэлд дурджээ.

1948 оноос хойш 3,5 мянган цэнхэр дуулгатан энхийг сахиулах ажиллагаанд оролцож яваад амиа алдсанаас 943 нь халдлагад өртөн амь үрэгджээ. 2013 оноос хойш хохирогсдын тоо өсөх хандлагатай байна гэж уг баримт бичигт тэмдэглэсэн байна.

Ямар учраас сүүлийн жилүүдэд цэнхэр дуулгатнуудын дунд амь үрэгдэгсдийн тоо өсөх хандлагатай байгааг судалж, дүн шинжилгээ хийж, нөхцөл байдлыг өөрчилж, амь насаараа хохирогсдын тоог бууруулах үүргийг А.Гутерриш өнгөрсөн оны 11 дүгээр сард Бразилийн дэслэгч генерал Карлуш Альберто дос Сантшуа Крузад өгчээ.

Нөхцөл байдлын учир шалтгааныг олохоор Карлуш Альберто дос Сантшуа Круза тэргүүтэй комисс НҮБ-ын энхийг сахиулагчид байрлаж байгаа Бүгд  найрамдах ардчилсан Конго улс, Мали, Төв Африкийн Бүгд Найрамдах улс, Өмнөд Судан улс болон бусад улсад очсон байна. Хэт даврагсад, зэвсэгт бүлгүүд болон зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд түрэн орж ирж байгаа болон бусад аюул заналхийлэл өсөн нэмэгдэж байгаа нь НҮБ-ын далбаа энхийг сахиулагчдын хувьд хамааглалт болохоо больж, гэмт этгээдүүд тэдэн рүү эрээ цээргүй халдах шалтгаан болж байна гэсэн дүгнэлтэд комисс хүрчээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52814
0 эможи
keyboard_arrow_up