“Пёнчан-2018“-ын нээлт, хаалтын ёслолд хоёр Солонгос нэг далбаан дор оролцохоор боллоо

2018 оны 1 сарын 18

Ирэх сард Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн олимпийн наадмын нээлт, хаалтын ёслолд хоёр Солонгос нэг далбаан дор хамтдаа алхахаар тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, тус хоёр улс нь Солонгосын хойгийн зураг бүхий далбаан дор энэ олимпийн нээлт, хаалтын арга хэмжээнд оролцох аж.

“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, хоёр Солонгосыг заагладаг хилийн бүс дэх Панмүнжом тосгоны Өмнөд Солонгосын талын хэсэгт тус хоёр улсын төлөөлөгчид лхагва гарагт буюу өчигдөр хэлэлцээ хийх үеэрээ ийн тохиролцоонд хүрсэн байна. Мөн хоёр улс энэ олимпийн наадмын эмэгтэйчүүдийн шайвтай хоккейн төрөлд хамтарсан баг оролцуулахаар болжээ.

Түүнчлэн олимпод Умард Солонгосоос яг хэдэн тамирчид оролцуулах асуудлаар хоёр Солонгосын албаны хүмүүс энэ бямба гарагт Швейцарьт Олон улсын олимпийн хорооны төлөөлөгчидтэй хэлэлцээ хийхээр болсон гэнэ.

Өчигдөр болсон хэлэлцээний дараа хоёр Солонгосын төлөөлөгчдийн гаргасан хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, Умард Солонгос Пёнчаны олимпийн наадамд 230 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хөгжөөн дэмжигчдийн багаа илгээх аж.

Умард Солонгосын тамирчид нь ирэх сарын 1-нд, хөгжөөн дэмжигчид, сэтгүүлчид болон бусад албаны хүн нь ирэх сарын 7-нд Өмнөд Солонгост газраар явж очих юм байна.

Өвлийн олимпийн XXIII наадам ирэх сарын 9-нд эхэлж, 25-нд өндөрлөх юм.

Эх сурвалж: MONTSAME.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52534
1 эможи
keyboard_arrow_up