АНУ-ын Сангийн яам ОХУ-ын Засгийн газарт хамааралтай олигархуудын жагсаалт гаргана
АНУ-ын Сангийн яам ОХУ-ын Засгийн газарт хамааралтай олигархуудын жагсаалтыг анх удаа гаргахаар зэхэж байна. Үүнтэй холбогдуулж ОХУ-ын зарим чинээлэг эрхмүүд хөрөнгөнд нь үзүүлж болзошгүй нөлөөнд стресс тест хийхийн дээр хөрөнгөө хөрвүүлж бэлэн мөнгө болгож эхэлсэн талаар эх сурвалж мэдээлжээ. ОХУ-ын олигархуудын хар жагсаалт гэгдэх энэ баримт бичиг энэ сарын 29-нд гарахаар хүлээгдэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн гэх хэрэгтэй холбоотойгоор арга хэмжээ авах тухай хуулийг өнгөрсөн наймдугаар сард баталсан бөгөөд энэ хуулийн дагуу АНУ-ын Сангийн яам, Төрийн Департамент болон тагнуулын агентлагууд ОХУ-ын Засгийн газартай ойр харилцаатай чинээлэг хүмүүсийг шалгаж эхэлсэн байна. Энэ хар жагсаалт гарахтай зэрэгцээд хоригууд тавигдаж магадгүй гэж эх сурвалж мэдээлжээ.
Эх сурвалж: bloombergtv.mn
|