Д.Трамп Ираны эсрэг ЭДИЙН ЗАСГИЙН хориг арга хэмжээгээ үргэлжлүүлнэ

2018 оны 1 сарын 15

Arslan.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээгээ үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 2015 онд байгуулсан Ираны цөмийн хэлэлцээрийг АНУ-ын ашиг сонирхолд нийцэхгүй байна гэж үзэн, батламжлахаас татгалзаж байжээ.

Тэрбээр Ираны баллистик пуужингийн хөтөлбөр, Засгийн газрыг дэмжсэн жагсаалыг дарах зорилгоор тус улсын 14 аж ахуйн нэгж, хувь хүний эсрэг хориг тавьжээ. Харин Иран улс "АНУ-ын шинэ хоригийн эсрэг хариу арга хэмжээ авна" гэдгээ анхааруулсан байна.

Дональд Трамп сонгуулийн кампанит ажлаа эхлүүлснээс хойш Ираны цөмийн хэлэлцээрийг үгүй хийхийн тулд бүхнийг хийсээр ирсэн. Гэхдээ одоог хүртэл түүний оролдлогууд амжилтад хүрээгүй хэвээр байна. Энэ нь хэлэлцээр талуудын ашиг сонирхлыг хангасныг илтгэн харуулж байна." гэж Хассан Рухани мэдэгдлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52319
0 эможи
keyboard_arrow_up