Шинзо Абэ “улсын нууц”-аа Японы мисс бүсгүйд дэлгэжээ

2018 оны 1 сарын 11

Гольфийн хорхойтон гэгддэг Японы ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр тус улсыг төлөөлөн ертөнцийн гоо бүсгүйн тэмцээнд оролцохоор болсон мисс бүсгүйг хүлээн авч уулзжээ.

Arslan.mn

23 настай Момоко Абэ, ерөнхий сайд Шинзо Абэ нар халуун дулаан яриа өрнүүлэх үеэр тэд ерөнхий сайдын дуртай гольфийн сэдэв рүү орсон байна. Момоко өөрийгөө бас гольф тоглох дуртай, мэргэжлийн тамирчин болохыг сонирхож байсан гээд өөрийн нэг тоглолтоос авч байсан дээд оноог 68 гэж сонирхуулжээ.

Мисс бүсгүйн чадварыг биширсэн Шинзо Абэ “Тэгвэл миний авсан дээд оноо 79. Гэхдээ олон жилийн өмнө авч байлаа” хэмээн телевизийн камерны өмнө сайрхсан байна.

Абэ өнгөрсөн намар Японд айлчилж ирсэн АНУ-ын ерөнхийлөгчтэй Токиогийн ойролцоох гольфийн клубт өрсөлдөж, хоёр орны харилцааг сайжруулах алхам хийж байв. Тухайн үед хэвлэлийнхэн түүнээс авч байсан дээд оноог нь асуухад Абэ “улсын нууц” хэмээн булзааруулж, Трамп тэр хоёрын хэн нь ялсныг хэлэхээс татгалзаж байжээ.

Харин түүний “улсын нууц” гэж байсан дээд оноог нь өнөөдөр мисс бүсгүй хэлүүлж чадсан байна.

 

Эх сурвалж: Japan Today

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52213
0 эможи
keyboard_arrow_up